- Сэтгүүлч
- 2022/04/25
- 527
Хөдөлмөрийн эрүүл мэндийн чиглэлээр дэд хөтөлбөрүүд хэрэгжинэ
Хөдөлмөрийн эрүүл мэндийн чиглэлээр үйлдвэрийн газрын хэмжээнд хоёр дэд хөтөлбөр хэрэгжихээр боллоо. Тодруулбал, “Амьсгалын эрхтэн тогтол-цоог хамгаалах”, “Сонсголын эрхтэн хамгаалах” дэд хөтөлбөрийг Эрдэнэт үйлдвэрт гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.
Энэ талаар Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх 50 тоот шийдвэр гарган, холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө. Эдгээр дэд хөтөлбөр нь ажлын байран дахь агаар бохирдуулагч болон шуугианы нөлөөллөөс ажилтнуудыг хамгаалах, үүнээс үүдэлтэй мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилготой юм.
Уг хөтөлбөрийг бүтцийн нэгж бүр тухайн оны нэгдүгээр улиралд ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлнэ. Түүнчлэн үйлдвэрийн ХАБЭА хэлтсийн Эрүүл ахуйн албаныхан ажлын байран дахь амьсгал хамгаалах хэрэгслийн сонголт, хэрэглээ, хяналтыг хариуцан ажилладаг. Ингэхдээ амьсгал хамгаалах хөтөлбөрийн хүрээнд тоостой орчинд ажиллуулах тохиолдолд арга хэмжээ авдаг ч дам өртөлт байгаа учир тухайн ажилтанд тохирсон амьсгал хамгаалах хэрэгслийг сонгон өгөх зохицуулалт хийжээ.

Санал болгох
-
Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж, хүүхэд залууст спортын ач холбогдлыг таниулах зорилгоор “Нүүдэл-999” шатрын а...
-
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны гурав, гал түймрийн 94 дуудлага бүртгэгдлээ. Алба хаагчид 43 иргэний аюулгүй байдлыг хангаж 7,9 тэр...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл