- Сэтгүүлч
- 2022/05/04
- 519
Баяжуулах үйлдвэр оны эхний 4 сард 55 мянган тонн хүдэр илүү боловсруулав
Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэр 4 сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 100-аас дээш хувиар биелүүллээ. Оны эхний дөрвөн сарын байдлаар, төлөвлөгөөнөөс 55 мянган тонн хүдэр илүү боловсруулав. Түүнчлэн үйлдвэрлэлийн бусад үзүүлэлт төлөвлөгөөнөөс давж биелсэн дүнтэй байна. Цехийн хэмжээнд урсгал засвар болон бүтээн байгуулалтын ажлууд ч төлөвлөгөөний дагуу тасралтгүй үргэлжилж байна.
Энэ оны эхэнд баяжмалын ачилт хоёр сар гаруй хугацаанд саатсантай холбоотойгоор тус цехэд 104 мянга орчим тонн зэсийн баяжмал задгай болон савласан байдлаар хуримтлагдсан байв. Ачилт 1 дүгээр сарын сүүлээр хэвийн болж, өнгөрсөн сард хоногт 30-35 вагон зэсийн баяжмал ачсанаар өнөөдрийн байдлаар 37 мянган тонны үлдэгдэлтэй байна. Цаашид ачилт хэвийн хийгдэж, үлдэгдлээ ачаад дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг цехийн удирдлага онцлов.

Санал болгох
-
Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэл үргэлжилж байна. Энэ удаа үерийн хамгаалалтын далан суваг, халиа тошингийн үед ашиглах зориулалтаар хот нийтийн аж ...
-
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж болзошгүй тогтолцооны шалтгаан, нөхцөл, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг ...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл