- Сэтгүүлч
- 2022/05/05
- 526
Бүтээн байгуулалтууд төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орно
Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт хийгдэж буй 4-р шугамыг өргөтгөж, шинэчлэх ажил 85-90 хувийн гүйцэтгэлтэй байна. Одоо гаднах болон дотоод цахилгаан хангамжийн монтаж хийгдэж байгаа бол үндсэн тоног төхөөрөмжүүд угсрагдаж дуусжээ. Энэ сарын дундуур хамтрагч компанийн мэргэжилтнүүд ирж, угсралт тохируулга хийх юм байна.
Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл ашиглалтад орсноор жилд 100 мянган тонн зэсийн баяжмал буюу өнөөгийн дүнгээр тооцвол 600 орчим тэрбум төгрөгийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Харин Хам баяжуулалтын 5 дугаар секцийн өргөтгөл хэвийн үргэлжилж буй ч бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай 21 авто машин ачаа хил дээр саатаад байгаа аж.
Үүнийг шуурхай шийдвэрлэхээр үйлдвэр болон төр засгийн холбогдох байгууллага, мэргэжилтнүүд анхаарал тавьж ажиллаж буй бөгөөд бараа материалыг хүлээж авснаар 2 сарын хугацаанд угсралт хийж дуусгахаар төлөвлөж байна. Баяжуулах үйлдвэрийн хэмжээнд өрнөж буй дээрх томоохон бүтээн байгуулалтын ажлууд, төлөвлөсөн хугацаандаа дуусаж, энэ онд ашиглалтад орно гэдгийг цехийн дарга М.Отгон ярилаа.

Санал болгох
-
Өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 21-ний Даваа гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугац...
-
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 21-22-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон шуурга шуурч, хуурайшилт нэмэгдэхийг анхааруулж бай...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл