- Сэтгүүлч
- 2020/07/08
- 1117
Үер усны аюулаас урьдчилан сэргийлье!
Саяхан л хажууд чинь инээгээд, эрхлээд, тоглоод гүйж явсан үр чинь, зовлон, жаргал яриад сууж байдаг найз чинь, нуурын эрэг дээр найзуудтайгаа тоглоод ирье ээ гээд гарсан дүү чинь одоо хажууд чинь байна уу?
Энэ оны эхний 6 сарын байдлаар улсын хэмжээнд 34 хүн усанд осолдож амь насаа алдсанаас 8 нь хүүхэд, 26 нь насанд хүрсэн иргэн байна. Хэнэггүй, хайнга, анхаарал болгоомжгүй байдлаасаа болоод хайртай хүмүүсээ алдсаар байгаа юм биш биз.
Энэ замаар товчлоод явж болдог юм, би тийм ч их согтоогүй байна, хүүхдүүд тэнд тоглож байна, энэ голны усны түвшин бага байдаг юм гэх мэтчилэнгээр өмнө нь очиж байсантайгаа бүү зүүрлэ.
Бороо ихээр орж байгаа энэ үед голын усны түвшин нэмэгдэж, зарим зам, гарам хаагдаж байгаа тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Санал болгох
-
ЭМДҮЗ-ийн 2022 оны “Эмийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай” 11 дүгээр тогтоол болон Эрүүл мэндийн даатгалын сангаас жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт үзүүл...


Сэтгэгдэл