- Сэтгүүлч
- 2020/07/08
- 1327
Чингис хааны музейн талаар Туркийн ШУА-иас видео хурал зохион байгуулав
Туркийн ШУА болон Монгол Улсын ЭСЯ хамтран “Чингис хаан”-ы музейг Монгол Улсад байгуулахад хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон видео хурлыг зохион байгуулав. Хурлыг нээж Туркийн ШУА-ийн Ерөнхийлөгч Проф.Др. Музаффер Шекер, элчин сайд Р.Болд нар үг хэлэв.
Видео хурлыг Туркийн ШУА-ийн гишүүн, Чингис судлаач Др. Феридун Эмечен удирдаж, тус академийн хүндэт гишүүн Др. Исенбике Тоган, Алания Алааддин Кейкубат их сургуулийн ректор Др. Экрем Калан зэрэг Туркийн 11 их, дээд сургуулийг төлөөлсөн 20 гаруй эрдэмтэд оролцож, Туркийн нутаг дэвсгэрт байгаа Монголтой холбоотой түүхэн дурсгал, эд өлгийн зүйлсийн талаар мэдээлэл хийж, музей байгуулахад анхаарах зүйлсийн талаар саналаа илэрхийлэв. Энэхүү сэдвээр эрдэм шинжилгээний хурлыг 2020 ондоо багтаан Алания хотын Кейкубат их сургууль, Туркийн ШУА, тус ЭСЯ хамтран зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
Санал болгох
-
“Про” театр Оросын театрын холбоотой хамтран, ОХУ-ын шилдэг залуу найруулагч Екатерина Шиховаг урьж, ОХУ-ын орчин үеийн жүжгийн зохиолчдын томоохон төлөөлөл...
-
Цаг агаар эрс хүйтэрч осголт, хөлдөлт их байгаа тул хөлдөлтөөс урьдчилан сэргийлээрэй.


Сэтгэгдэл