- Сэтгүүлч
- 2022/06/20
- 557
Швед технологиор Мод үржүүлгийн газар байгуулна
Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг “Шар тал” хэмээх газар Шведийн орчин үеийн бүрэн автоматажсан технологиор мод үржүүлгийн газар байгуулахаар ажиллаж байна. Шар талд зөвхөн Мод үржүүлгийн газар байгуулах бус үүнийг дагасан олон ажил хийхээр төлөвлөсний зэрэгцээ хамгаалалтын зурвас нь цэцэгт ургамалтай, өнгө өнгийн цэцэгс, алим, жимсний плантацтай байх юм.
Энэ талаар “Ойн генетик нөөцийн төв”-ийн ойжуулагч Р.Энхболд: “Алсдаа бид монос, гүйлс, давжаа алим, өрөл гэх мэт төрөл бүрийн жимс тарьж, зарж борлуулна. Зөгийн аж ахуйтай болно. Зөгийн хөргүүртэй, зөгий өвөлжих байртай, төрөл бүрийн жимс жимсгэнэ, аялал жуулчлалын бүстэй, амрах буудал, усан сантай байх юм. Усан сан нь хоёр төрлийн загастай байна. Гоёл чимэглэлийн загас, ангийн загас гэсэн. Гоёл чимэглэлийн загасаа худалдаалдаг, ангийн загасаа үйлдвэрийн ажилчдад нийлүүлдэг, эргэн тойрны ойд үрийн плантацууд хийгдэнэ. Мөн ой ашиглалт, сэргэн ургалтад туслах зэрэг ажил хийнэ” гэв.

Санал болгох
-
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин СХД-ийн 33 дугаар хорооны 105 дугаар тү...
-
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлт, тархмал эрчим хүчний дэд бүтцийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсө...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сэтгэгдэл