Киргизийн тусгай хүчнийхэн тус улсын Эрүүл мэндийн сайд Алымкадыр Бейшеналиевыг 2.4 сая тун COVID-19 вакцинд төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан хэргээр пүрэв гарагт баривчилжээ.

2021 онд тус улс гурван сая гаруй эмтэй байсан бөгөөд Орос, Хятад, Казахстан, Азербайжанаас нийт зургаан сая тунг хүмүүнлэгийн тусламж болгон авах гэрээ байгуулсан үед Эрүүл мэндийн яам вакцинд 1.5 тэрбум сом (18.8 сая ам. доллар) зарцуулсан байна.

Киргизийн хүн ам бараг 6.6 сая гэж тооцогддог бөгөөд вакцинд эргэлзэх хандлага түгээмэл байна. Засгийн газрын статистик мэдээгээр иргэдийн 23 хүрэхгүй хувь нь дор хаяж хоёр тун вакцин хийлгэсэн.

Илүүдэл худалдан авалтын улмаас 240,000 гаруй тунг ашиглаагүй хугацаа нь дууссан гэж прокурор хэлсэн байна.

Вакцины төлбөрийг оффшор банкны дансаар дамжуулан төлсөн байна. Ерөнхий прокурорын газраас Бейшеналиевд холбогдуулан авлигын 1, хээл хахууль авахыг оролдсон 2, мөн албан тушаалын байдлаа урвуулан үр ашиггүй гэрээ байгуулсан гэх 4, нийт 7 эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар 24.kg агентлагаас мэдээллээ.

Тус улсад эрх мэдлийн огцом өөрчлөлт гарч Садыр Жапаров ерөнхийлөгч болсны дараагаар Бейшеналиев нь 2020 оны 10 дугаар сард Киргизийн Эрүүл мэндийн сайдаар томилогдсон байдаг.

Хоёр жил шахам ажиллахдаа тэрээр олон удаа маргаантай мэдэгдэл хийсэн. Хамгийн ноцтой нь тэрээр Киргизийн Иссык-Куль нуурын ойролцоо ургадаг хорт ургамал болох аконитыг COVID-19-ийг эмчлэх боломжит эмчилгээ болгон ашиглахыг зөвлөсөн. Гэвч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид болон орон нутгийн идэвхтнүүд эрүүл мэндийн сайдыг ийм зөвлөмж өгсөнд буруутгасан.

Бейшеналиевын ажилтнууд хүртэл сайддаа сэтгэл хангалуун бус байв. Түүнийг баривчлагдахаас хоёр долоо хоногийн өмнө түүний орлогч нар нь даргаа мэргэжлийн бус авирласан хэргээр огцруулахыг хүссэн байна.

Нэгэн төлөөлөгч "Бейшеналиев хүн бүртэй тохуурхаж харьцдаг байсан ч яамны зүгээс энэ асуудлыг нь тэвчиж ирсэн. Төрийн албан хаагч түүн шиг авирлаж хэрхэвч болохгүй” хэмээн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн. Мөн тэрээр үргэлжлүүлэн “Бид сайдын зан байдал ямар байгаа эсэхэд үргэлж санаа зовинолтой байдаг. Түүнд хариулах зэрэг ямар нэг байдлаар харилцахад, биднийг гэрт чинь хариулахгүй гэх мэтээр заналхийлж, сүрдүүлдэг байсан” гэжээ.

Үүний хариуд Бейшеналиев орлогч нараа "чадваргүй" гэж хэлээд "ажлынхаа төлөө тэмцэж байна" гэж мэдэгджээ.

5-р сард Киргизийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус улсын Эрүүл мэндийн яамны зохицуулагчийг 1250 орчим долларын авлига авсан хэргээр саатуулсны дараа тус улсын төрийн аюулгүй байдлын агентлаг Бейшеналиевыг байцаасан гэж мэдээлсэн. Гэвч Эрүүл мэндийн сайд авлига авсан гэх мэдээллийг үгүйсгэж, сувилагч нарын мэргэжлийн баярыг тэмдэглэх гэж мөнгө цуглуулсан гэж мэдэгдлээ.

Эх сурвалж: https://www.occrp.org

Санал болгох

Сэтгэгдэл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. POLITIC.MN сайтын редакц

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа