Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр  Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.4, 19.5 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2022 оны 08 дугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд товлон зарлах тухай захирамж гаргасан.

Ээлжит бус чуулганаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл; Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудал; Цаг үеийн асуудлаарх мэдээлэл сонсох зэргийг хэлэлцэнэ.

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 10.00 цагт эхлэхээр товлосон байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа