
- Сэтгүүлч
- 2022/08/21
- 462
“Дөл-2022” улсын аварга шалгаруулах тэмцээн энэ долоо хоногт эхэлнэ
Батлан хамгаалахын сайдын нэрэмжит цэрэг-спортын “Дөл-2022” улсын аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор наймдугаар сарын 24-27-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний сургалтын төвд болно.
Энэ хүрээнд нийслэлийн есөн дүүргээс шалгарсан баг тамирчид дүүргүүдэд байрлах Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Онцгой байдлын ангиудын материаллаг баазад түшиглэн бэлтгэлдээ ороод байна. Тус тэмцээнд аймаг, дүүргүүдээс шалгарсан шилдэг 30 баг оролцож, авхаалж самбаагаа сорих юм.
Цэрэг-спортын “Дөл-2022” тэмцээнийг улсын хэмжээнд гурван үе шаттай зохион байгуулж байгаа. Эхний хоёр шат буюу дүүргүүдийн Засаг дарга нарын нэрэмжит цогцолбор тэмцээн өнгөрөгч дөрөвдүгээр сард болж, дүүрэг бүрээс шалгарсан багууд улсад өрсөлдөхөөр бэлтгэж буй юм. Үүнтэй холбогдуулан НЗДТГ-ын Цэргийн штабаас томилсон бүрэлдэхүүн баталсан хуваарийн дагуу баг тамирчдын бэлтгэлтэй танилцан, заавар зөвлөмж өгч байна.
Санал болгох
-
Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэл үргэлжилж байна. Энэ удаа үерийн хамгаалалтын далан суваг, халиа тошингийн үед ашиглах зориулалтаар хот нийтийн аж ...
-
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж болзошгүй тогтолцооны шалтгаан, нөхцөл, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг ...
Сэтгэгдэл