
- Сэтгүүлч
- 2022/08/24
- 389
Эрдэнэт үйлдвэрийн Ногоон хөгжил төслийн хүрээнд ойжуулагч, цэцэрлэгжүүлэгчдийг бэлтгэж байна
Төслийн нэгжийн санаачилгаар мэргэжлийн ойжуулагч, цэцэрлэгжүүлэгч бэлтгэх сургалтыг “Цэцгийн гайхамшиг” төвтэй хамтран эхлүүллээ. Сургалтад эхний ээлжинд ШШГЕГ-ын ажилтан, хүмүүжигч нарыг хамруулан, ойн мэргэжлийн чиглэлээр ойлголт, мэдлэг олгож байгаа аж. Өөрөөр хэлбэл, сургалтад хамрагдсанаар ой хамгаалах, нөхөн сэргээх, модлог ургамлыг үржүүлэх, арчлах, үр мөчир бэлтгэх, тарих, хөрс боловсруулах, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламж байгуулах арга барилд суралцаж, мэргэжлийн сертификаттай болох юм.
Ойжуулагч, цэцэрлэгчдийн мэргэжил олгох сургалтыг Хөдөө аж ахуйн Зөвлөх багш Н.Дарьсүрэн болон Ногоон хөгжил төслийн нэгжийн мод үржүүлэг хариуцсан ойн инженер Э.Очирсүрэн, хөрс хариуцсан ойн инженер Г.Чинзориг, Р.Энхболд, С.Идэр, ландшафт инженер Б.Тулга нар “Ойжуулалт, мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн арга технологи” сэдвийн хүрээнд онол, дадлага хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна. Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Ойн генетикийн нөөцийн төвөөс мэргэжлийн ойжуулагч, цэцэрлэгжүүлэгчдийг бэлтгэх сургалт, дадлагыг үе шаттай тасралтгүй үргэлжлүүлэхээр төлөвлөж буйг тус төвийн ажилтан Э.Янжиндулам онцоллоо.


Санал болгох
-
Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэл үргэлжилж байна. Энэ удаа үерийн хамгаалалтын далан суваг, халиа тошингийн үед ашиглах зориулалтаар хот нийтийн аж ...
-
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж болзошгүй тогтолцооны шалтгаан, нөхцөл, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг ...
Сэтгэгдэл