Засгийн газрын өнөөдрийн /2022.08.24/ хуралдаанаас гаргасан Хөгжлийн банканд холбогдох шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
 
Тэрээр хэлэхдээ:-“Хөгжлийн банктай холбоотой чанаргүй зээлийн эргэн төлөлтийн явц 7, 8 дугаар сард өмнөх саруудаас эрч нь буурсан. Тиймээс цаашид олон нийтийн хяналтыг илүү өндөр болгох, ялангуяа төрийн өмчийн компаниудтай холбоотой чанаргүй зээлийг богино хугацаанд төлж барагдуулах Засгийн газрын шийдвэрийг ажил хэрэг болгоход холбогдох яамд, сайд нарт дахин үүрэг өгсөн.” гэлээ.
 
Мөн Ерөнхий сайдын зүгээс төрийн өмчит компаниудаас гадна Хөгжлийн банканд үүссэн хувийн хэвшлийн байгууллагуудын чанаргүй зээлд хатуу арга хэмжээ авч ажиллахыг үүрэгдсэн. Тухайлбал, “Эрэл” ХХК-ийн “Байшин үйлдвэрлэх комбинат-1” төсөл, "Нью Яармаг Хаусинг Прожект" ХХК-ийн “Шинэ яармаг” хорооллын төслүүдийн барьцаа хөрөнгөд болон бусад хэлбэрээр албадлагын арга хэмжээ авч барьцаа хөрөнгийг хурааж авах зэрэг чиглэлүүдийг өгчээ.
 
Эдгээр ажлуудыг ойрын хугацаанд хэрэгжүүлж, чанаргүй зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг сайд нарт үүрэг болгосон байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа