- Сэтгүүлч
- 2022/09/07
- 605
Монголбанк: Наймдугаар сард 2.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2022 оны 8 дугаар сард 2,915.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 12.6 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 48 хувиар өссөн үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,274.2 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 884.8 кг үнэт металл тус тус худалдан авсан.
Зураг 1: Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (2018-2022/08)

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2022 оны 8 дугаар сард дундаж үнэ 189,702 төгрөг байв.
Зураг 2: Монголбанкны алт худалдан авах дундаж үнэ /2022.08/

Санал болгох
-
Цагдаагийн байгууллагад энэ оны гуравдугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт “Мотоцикл хүн мөргөсөн” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгах...


Сэтгэгдэл