- Сэтгүүлч
- 2020/07/17
- 1760
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
Өнөөдөр аргын тооллын 2020 оны долоодугаар сарын 17. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны дунд хар морин сарын Билгийн тооллын 27. Сугар гараг. Чөлөөт эх одтой, дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин тахиа өдөр.
Өдрийн наран 5 цаг 11 минутад мандан, 20 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн.
Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
Санал болгох
-
Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга өнөөдөр БТСУХ-ны ёслол хүндэтгэлийн танхимдаа хөнгөн атлетикийн ахмадын ДАШТ-д бахдам амжилт үзүүлсэн Ц.Рад...
-
Энэ өдрүүдэд Франц Улсын нийслэл Парис хотноо Зуны паралимпын наадам үргэлжилж, эхний медалийн эзэд тодорч эхлээд байгаа энэ өдөр Таеквондогийн эмэгтэйчүүдийн 5...
Сэтгэгдэл