
- Сэтгүүлч
- 2022/10/13
- 403
Бугын цусан эвэр тээвэрлэж байсан этгээдийг илрүүлэв
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шөнийн эргүүлийн хэлтсээс Нийслэлийн Засаг даргын “Тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ"-ний тухай захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд үүрэг гүйцэтгэж байна.
Энэ хүрээнд Налайх дүүргийн 5 дугаар хорооны постод хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байхдаа “Ланд круйзер-80” маркийн автомашиныг шалгахад иргэн Х, Н нар бугын цусан эвэр тээвэрлэж явсныг илрүүлэн Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.
Энэ хэрэгтэй холбогдуулан иргэдийг хууль бусаар ан агнахгүй, тэдгээрийн гаралтай түүхий эдийг хадгалахгүй, худалдахгүй, худалдан авахгүй, тээвэрлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Санал болгох
-
Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалтаар нийтийн албан тушаалтнууд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг худал мэдүүлэх, санаатайгаар орхигдуулах...
Сэтгэгдэл