Herman  гэх нэртэй тагтаа мэдрэлийн системийн гэмтлээс үүдэн нисэж чаддаггүй болоод нэг жил болж байгаа аж. Харин Lundy гэх бяцхан гөлөг нуурын гэмтэлтэй  учраас мөн л алхаж чаддаггүй юм байна.

Америкийн “Mia” гэх амьтан хамгаалахын сангийн асран хамгаалалтад аваад буй нисэж чаддаггүй тагтаа, алхаж чаддаггүй гөлөг хоёр нэг үүрэнд амьдардаг гэнэ.

Тэдний бие биендээ тун нөхөрсөг хандаж буй талаарх бичлэг интернетэд тавигдсанаас хойш олон мянган хүний анхаарлыг татаж, бэртэж гэмтсэн амьтдад туслах санд тэр даруйдаа 6000 ам.доллар цугларч байжээ.


Санал болгох

Сэтгэгдэл

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа