Үүрд хадгалах цомын төлөөх “Уурхайчдын их наадам-2022” тэмцээний эрэгтэйчүүдийн шатрын төрөлд 19 багийн 54 тамирчин тус бүр долоон өрөг тоглож, оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Уг тэмцээний тэргүүн байрыг 19 оноогоор Бласт ХХК-ийн баг эзлэв. Удаах байруудад 15 оноогоор  Монголросцветмет ТӨҮГ, 14.5 оноогоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын баг тамирчид шалгарлаа. Эрдэнэт үйлдвэрийг төлөөлж шатрын спортын мастер Г.Отгонпүрэв, Л.Ганхуяг, Б.Оюунболд нар энэхүү тэмцээнд амжилттай оролцон гутгаар байр эзлэн, хүрэл медалийн болзол хангав. Одоогийн байдлаар эмэгтэйчүүдийн шатрын тэмцээний эхний өргийн тоглолтууд ид явагдаж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа