Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын 2022 оны эхний 10 сарын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг танилцууллаа.

Экспорт өмнөх сараас 74.4 (6.4%) сая ам.доллароор буурсан бол импорт 32.4 (4.3%) сая ам.доллароор өссөн байна. Монгол Улс 2022 оны эхний 10 сард нийт 157 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 17.2 тэрбум америк доллар, үүнээс экспорт 10.0 тэрбум америк доллар, импорт 7.1 тэрбум америк доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 4.0 (30.3%) тэрбум америк доллароор, экспорт 2.5 (33.0%) тэрбум америк доллароор, импорт 1.5 (26.6%) тэрбум америк доллароор тус тус өсжээ. Харин 2022 оны 10 дугаар сард экспорт өмнөх сараас 74.4 (6.4%) сая америк доллароор буурсан бол импорт 32.4 (4.3%) сая америк доллароор өссөн байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа