- Сэтгүүлч
- 2022/12/06
- 535
Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого маргааш эхэлнэ
Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого эхлэхэд 2 хоног үлдлээ. Тооллого 12 сарын 7-17-ны өдрүүдэд орон даяар зохион байгуулагдана.
ХАА-н салбар нь манай улсын эдийн засгийн 13 хувь, ажиллах хүчний 26 хувийг бүрдүүлдэг үндсэн салбаруудын нэг юм. 1961 оноос жил бүр зохион байгуулагдаж байгаа мал, тэжээвэр амьтдын мэдээлэлд үндэслэж, төрөөс хөдөө аж ахуйн салбарын бодлого боловсруулж, мөн малчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үндсэн суурь мэдээлэл болдог.
Малтай өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд та бүхнийг мал, тэжээвэр амьтдын тооллогодоо идэвхтэй оролцохыг уриалж байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Санал болгох
-
Сүүлийн жилүүдэд цахим мөрийтэй болон бооцоот таавар, хууль бус тоглоом зохион байгуулдаг хэсэг бүлэг этгээдүүд нь иргэдэд бага хэмжээгээр хожиж байгаа сэтгэгдэ...
-
Шинэ жилийн баяр ойртож байгаа энэ өдрүүдэд айл, өрх, албан байгууллага бүр сүлд модоо засаж, баярын уур амьсгалыг бий болгодог. Өндөр, нам, өргөн, нарийн, гэрэ...


Сэтгэгдэл