
- Сэтгүүлч
- 2022/12/20
- 462
Үндэсний Статистикийн Хорооноос залруулга гаргав
2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Төрийн байгууллагын ажилтан 1.9 сая буюу хамгийн өндөр цалин авч байна” гэх ташаа мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээжээ.
Үндэсний Статистикийн Хорооноос танилцуулснаар, төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагчдын сарын дундаж цалин 2022 оны 3 дугаар улирлын байдлаар 1.9 сая төгрөг байна. Харин төрийн албан хаагчийн дундаж цалин 1.3 сая төгрөг байна.
Үндэсний Статистикийн Хороо нь аливаа статистик мэдээллийн эх сурвалж, аргачлал, үр дүнг ташаа эсвэл гуйвуулж мэдээлэхгүй байхад хэвлэл мэдээллийн байгууллагууд болон олон нийттэй хамтарч ажиллахад үргэлж нээлттэй байх болно гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Санал болгох
-
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 2-нд болж, 2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол гарлаа.
-
Нийслэлийн статистикийн хорооноос махны дундаж үнийн мэдээллийг танилцууллаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл