- Сэтгүүлч
- 2023/01/19
- 632
Эрдэс бүтээгдэхүүний экспорт 2022 онд өмнөх оны гүйцэтгэлээс 36.4 хувиар өсөв
Нийт экспорт 2022 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 12,540.4 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 3,299.3 сая ам.доллар буюу 35.7 хувиар өссөн байна.
Үүнээс: Эрдэс бүтээгдэхүүний экспорт 11,754.3 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 3,133.9 сая ам.доллар буюу 36.4 хувиар өссөн байна.
Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, хайлуур жонш, молибдены баяжмал, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, мөнгө, тунгаасан зэс ба хайлш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 93.7 хувийг эзэлж байна.
Эх сурвалж: УУХҮЯ
Санал болгох
-
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо зохион байгуулагдаж буй “Зуны Давос” чуулга уулзалтад оролцох үеэрээ /2026.06.23/ БНХАУ-ын Төрийн з...
-
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаярын Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй ажлын айлчлалын хүрээнд 2026.06.22 БНТУ-ын Дотоод хэргийн яамны харьяа Гамшиг, онцгой ...


Сэтгэгдэл