- Сэтгүүлч
- 2023/01/27
- 637
Улсын тусгай хэрэгцээнд 496 га газрыг авахыг дэмжив
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлаар Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцуулав. Засгийн гарын 2022 оны 51 дүгээр тогтоолоор нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг, Төв аймгийн Аргалант, Алтанбулаг, Сэргэлэн, Баян сумын нутаг дэвсгэрт баригдах “Богдхан төмөр зам” төслийн төмөр замын шугамын чигийг баталсан. Уг тогтоолд ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбай болон давхацсан газрыг чөлөөлөх, шинээр газар олгохгүй байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.
Богдхан төмөр замын чигийн дагуух нийт зурвас газрын хэмжээ 974.5 га талбай бөгөөд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хамаарах хэсэг нь 496 га. Иймд Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрээс чигийн дагуух 496 га газрын улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг шийдвэрлүүлэхээр танилцуулсан юм. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, тус газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг НИТХ-д өргөн барьж, хэлэлцүүлэхээр болов.
Санал болгох
-
Прокурорын байгууллага 2026 оны эхний 6 сарын байдлаар мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон 171 хүнд холбогдох 117 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүү...
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 25-нд нутгийн баруун хагаст, 26-нд нутгийн хойд хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.


Сэтгэгдэл