- Сэтгүүлч
- 2023/01/31
- 515
“Гайхамшиг үзэгдэл” баримтат киноны нээлт өнөөдөр болно
Монголчуудын “Итгэлт хамба” хэмээн нэрийдэж заншсан буриадын Дашидоржи Итигэловичъ Итигэловын тухай өгүүлэх “Гайхамшигт үзэгдэл” баримтат киноны монгол орчуулгын нээлт 2023 оны нэгдүгээр сарын 31-ний мягмар гаргийн 11:00 цагт Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд болно.
Оросын нэрт кино найруулагч А.И.Верещагин Хамба лам Итгэлийн хүрээлэнгийн захиалгаар 2019 онд бүтээсэн “Гайхамшигт үзэгдэл” баримтат киног монгол хэлнээ орчуулан анх удаа олон нийтэд үзүүлэх юм.
Итгэлт хамба бол 19 дүгээр зууны сүүл болоод 20 зууны эхэн үеийн Буриад Монголын шашин соёлын төдийгүй төр, нийгмийн нэрт зүтгэлтэн хүн билээ. Уг баримтат кинонд Итгэлт хамба, түүний суудаг асан Тамчийн дацангийн намтар түүх хийгээд өдгөө Буриадын Иволгын хийдэд бунхалсан хамбын цогцост Оросын шүүх эмнэлгийн профессор эрдэмтэд шинжилгээ хийгээд гоц үзэгдэл болохыг хүлээн зөвшөөрсөн тухай өгүүлэх аж.
Түүнчлэн Японы нэрт бүжиг дэглээч Морихиро Ивата ламтны амьдралаас сэдэвлэн бүжгэн жүжиг дэглэсэн бөгөөд баримтат киноны найруулгад уг бүжгэн жүжгийн хэсгүүдийг ашиглан зохиомжилсон байна.
Хамба лам Итгэлийн хүрээлэн нь “Итгэлт хамбын тайлагдашгүй нууц” сэдэвт үзэсгэлэнг ОХУ, АНУ, Монгол Улсад зохион байгуулж байжээ гэж Монгол Улсын Үндэсний номын сангаас мэдээллээ.
Санал болгох
-
Сүүлийн жилүүдэд цахим мөрийтэй болон бооцоот таавар, хууль бус тоглоом зохион байгуулдаг хэсэг бүлэг этгээдүүд нь иргэдэд бага хэмжээгээр хожиж байгаа сэтгэгдэ...
-
Шинэ жилийн баяр ойртож байгаа энэ өдрүүдэд айл, өрх, албан байгууллага бүр сүлд модоо засаж, баярын уур амьсгалыг бий болгодог. Өндөр, нам, өргөн, нарийн, гэрэ...


Сэтгэгдэл