
- Сэтгүүлч
- 2023/02/01
- 333
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
Аргын тооллын 2023 оны хоёрдугаар сарын нэгэн. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Өвлийн адаг харагчин үхэр сарын 11. Буд гараг. Гөрөөсөн толгой одтой, хоёр хар мэнгэтэй цагаан бар өдөр.
Өдрийн наран 8 цаг 20 минутад мандан, 17 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр гархи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.
Санал болгох
-
Үндэсний статистикийн хорооноос валентины өдрийг угтан хосуудын тухай сонирхолтой статистик гаргасан байна. Тодруулбал, улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар ижил н...
-
Монгол Улс нь олон улсын гэрээ, конвенц, тунхаглал, Дэлхийн допингийн эсрэг кодыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ, Дэлхийн допингийн эсрэг агентлагийн (WADA) заавар, зө...
Сэтгэгдэл