- Сэтгүүлч
- 2023/02/08
- 221
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын 2023 оны хоёрдугаар сарын 08. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Өвлийн адаг харагчин үхэр сарын 18. Буд гараг. Бага морь одтой, дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин тахиа өдөр.
Өдрийн наран 8 цаг 10 минутад мандан, 18 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд Эд малын гарлагатай хэмээжээ.
Санал болгох
-
Унадаг дугуй нь анх дундад зуунд хоёр өнхөрдөг модон дугуйг холбосноор эхэлсэн. Анхны гинжит дугуйг 1885 онд бүтээсэн түүхтэй. Унадаг дугуй дэлхий дээрх хамгийн...
-
Хачигт халдварын идэвхжлийн үе эхэлсэн тул анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. Иргэд хачгийн идэвхжлийн үед буюу 4-10 дугаар сард биедээ, ялангуяа толгойн...
Сэтгэгдэл