
- Сэтгүүлч
- 2023/03/03
- 464
Дэлхийн авто замын их хурал Чех улсад болно
Элчин сайд Д.Гансүх 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Чех улсын Тээврийн яамны Гадаад харилцаа, Европын Холбооны газрын захирал Михал Фридрих, тус яамны Бодлогын газрын захирал Лудек Сосна нарын зочдыг ЭСЯ-нд хүлээн авч уулзав.
Зочид 2023 оны 10 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд Прага хотод зохион байгуулагдах Дэлхийн автозамын асуудлаарх Их хурлын бэлтгэл ажлын талаар танилцуулж, Монгол Улсын төлөөлөгчдийг оролцохыг урив. Элчин сайд Монгол, Чехийн хамтын ажиллагааны талаар товч мэдээлж, зам, тээврийн салбар манай хоёр улсын хамтын ажиллагаанд чухал байр суурь эзэлж буйг онцлов.
Чех улс 4 жил тутам болдог энэхүү их хурлыг 2 дахь удаагаа хүлээн авч зохион байгуулж байгаа бөгөөд 1971 онд Дэлхийн Авто замын XIV их хурал Прага хотод болж байжээ. Энэ жилийн Их хуралд 3000-5000 орчим төлөөлөгч, олон тооны Тээврийн сайд нар оролцох төлөвтэй байгаа аж.
Эх сурвалж: Монгол Улсаас Чех Улсад суугаа ЭСЯ
Санал болгох
-
Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэл үргэлжилж байна. Энэ удаа үерийн хамгаалалтын далан суваг, халиа тошингийн үед ашиглах зориулалтаар хот нийтийн аж ...
-
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж болзошгүй тогтолцооны шалтгаан, нөхцөл, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг ...
Сэтгэгдэл