- Сэтгүүлч
- 2023/04/12
- 492
Ч.Отгонтуяа мөнгөн медаль хүртлээ
Казахстаны Астана хотод чөлөөт бөх, сонгомол барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний эхний хоёр өдөр сонгомол барилдааныхан барилдсан бол өчигдрөөс эмэгтэй тамирчид өрсөлдөж эхэллээ.
Өчигдөр эмэгтэй 50, 55, 59, 68, 76 кг-ын барилдаан явагдав. 55 кг-д Чинболдын Отгонтуяа хагас шигшээд Казахстаны Марина Седневаг ялснаар алтан медалийн төлөө Хятадын PANG Qianyu. Хятад бөх хагас шигшээд Японы Катаокаг 6:1 илүүрхсэн юм.
Пан Цяньюй бол Токиогийн олимпын наадмын мөнгөн медальт, 2016 оны Азийн аварга, ДАШТ-ий хос хүрэл медальтай бөх. Тэрбээр манай улсын бөхийг 6:2 харьцаагаар ялж, Азийн аварга боллоо.
Тэмцээн энэ сарын 14-нд өндөрлөнө.
Санал болгох
-
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж, дэмжлээ. Ингэснээр бүрэн эрхийн хугацаа дуусгавар бо...
-
Авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, түгжрэлийг бууруулах, хотын төвөөр дамжин өнгөрөх автомашины урсгалыг сааруулах стратегийн ач холбогдолтой “Туулын хурд...


Сэтгэгдэл