
- Сэтгүүлч
- 2023/05/08
- 316
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хаан III Чарльзийг хаан сэнтийд залах ёслолд оролцов
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Лондон хотын Вэстминстерийн сүмд ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хаан гуравдугаар Чарльз болон Хааны хатан Камилла нарыг хаан сэнтийд залах төрийн ёслолд оролцов.
Монгол Улсын Төрийн тэргүүн ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хааны урилгаар хаан сэнтийд залах төрийн ёслолд анх удаа оролцож байгаа юм.
Энэхүү үйл ажиллагаа нь 1000 гаруй жилийн өнө эртний түүхтэй өвөрмөц зан үйл бүхий төр, шашин, соёлыг хослуулсан ёслол бөгөөд Хаан гуравдугаар Чарльз 1066 оноос хойш Вэстминстерийн сүмд хаан сэнтийд заларч буй 40 дэх хаан болж байна.
Санал болгох
-
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд дэлхийн улс орнууд болон ард иргэд өдөр тутмын ажил хөдөлмөр эрхлэлт, аялал зугаалга, хооллох хэв маяг, эрчим хүчний хэ...
-
НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын ээлжит 79 дүгээр чуулган “Тогтвортой хөгжлийн төлөө Ази, Номхон далайд уур амьсгалын өөрчл...
Сэтгэгдэл