
- Сэтгүүлч
- 2023/06/05
- 478
Өвөрхангай аймагт "Хог түүх марафон" болжээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн, “Цаг гаргая” аян, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 02, 05 дугаар албан даалгавруудын хүрээнд эрүүл амьдралын зөв дадал бий болгох, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах зан үйлийг сурталчлах зорилгоор төрийн байгууллагуудын албан хаагчдын дунд “Явган аялал”-ын тэмцээнийг Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас аймгийн Биеийн тамир спортын газартай хамтран зохион байгуулжээ.
Тэмцээний үеэр "Хог түүх марафон" зохион байгуулж Дайргын гол дагуух хог хаягдлыг цэвэрлэсэн байна.
Энэ үеэр нийт 70 шуудай хог, хаягдлыг цэвэрлэж, нэгдсэн хогийн цэгт хүргэжээ.

Санал болгох
-
“ABU PRIZES-2025” уралдаанд энэ жил Ази Номхон Далайн орнуудаас нийт 318 бүтээл ирснээс шилдэг бүтээлүүдийг шалгаруулж, шагналыг гардууллаа. ABU-гийн 2025 о...
-
Ази-Номхон далайн бүс нутгийн өргөн нэвтрүүлгийн холбооны гишүүн улс орнуудын телевиз, радио болон дижитал контентын шилдгийг шалгаруулах “ABU PRIZES” шагна...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл