
- Сэтгүүлч
- 2023/06/29
- 278
ОУХМ Д.Цогзолмаа хүрэл медаль хүртлээ
Киргизстан Улсын Бишкек хотод зохион байгуулагдсан “U23” насны Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн тамирчин, ОУХМ Д.Цогзолмаа хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр тэмцээний эхний тойрогт Тайланд хоёрдугаар тойрогт Казахстан Улсын бөхчүүдтэй барилдан ялалт байгуулж, хэсгийн аваргын төлөө БНХАУ-ын бөхтэй барилдан ялагдсан бөгөөд хүрэл медалийн төлөө Казахстан Улсын бөхтэй барилдан 7:6 харьцаагаар ялалт байгуулж хүрэл медаль хүртсэн юм.
Д.Цогзолмаа нь Зэвсэгт хүчний 326 дугаар ангид ахлагчийн албан тушаалд энгийнээр ажилладаг тэргүүний ажилтан албан хаагч төдийгүй Монгол Улсын чөлөөт бөхийн шилдэг тамирчны нэг юм гэж ЗХЖШ-аас мэдээллээ.
Санал болгох
-
Энэ онд нийслэлийн хэмжээнд 10 байршилд шинээр зам барих бол 41 байршилд авто замыг шинэчилнэ. Тодруулбал, Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх авто...
-
Иргэн Б.П нь фэйсбүүк цахим орчинд “Nary Narut, Shimer shimka, Suki Nay, Anujin, Marlaa Marlaa, kimmyya InkIop” гэх нэртэй хуурамч хаяг нээн, түүнийгээ ашиг...
Сэтгэгдэл