“Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” Ази, номхон далайн бүс нутгийн гишүүн улс орнуудын 13 дах удаагийн уулзалт-эрдэм шинжилгээний хурал боллоо.



Монголын эмэгтэй инженерүүд, технологичид, эрдэмтэд, математикчид төрийн бус байгууллага нь эмэгтэй эрдэмтдийн үйл ажиллагааг дэмжин улс орны хөгжил, инженерийн бүтээн байгуулалт, шинжлэх ухаанд тодорхой хувь нэмэр оруулах зорилготой үүсгэн байгуулагдсан. Дэлхийн болон Ази номхон далайн бүсийн орнуудын эмэгтэй инженерүүд, эрдэмтдийн нэгдсэн байгууллагатай хамтран ажилладаг.

Уг хамтын ажиллагааны хүрээнд энэ хурлыг Монгол улсын  Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна.

Энэ удаагийн олон улсын хуралд 23 гаруй орны 50 гаруй эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн төлөөлөл оролцож байна. Эмэгтэй эрдэмтдийн бүтээлийг таниулах, инновацыг нэвтрүүлэх, туршлага солилцох, хамтын ажиллагааг хөгжүүлэх, судалгаа шинжилгээний өгөөжийг нэмэгдүүлэх, соёл, түүх, уламжлалыг олон улсад таниулах зорилготой юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа