
- Сэтгүүлч
- 2023/07/25
- 261
Усанд боогдсон иргэдийг аюулгүй газарт хүргэлээ
Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид Тэрэлж орчмын амралтын газруудын усанд боогдсон иргэд, автомашиныг аюулгүй газарт хүргэлээ.
Тодруулбал, 2023 оны долоодугаар сарын 24-ний өдрийн 13 цагийн байдлаар Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Горхи тэрэлж амралтын газрын урд гарам, Байтаг богд амралтын газрын орчим, Мойлтын тохой орчим үүссэн үер, усны нөхцөл байдалд алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэн, усанд боогдсон 98 иргэнийг зөөвөрлөн аюулгүй газарт хүргэлээ.
Өнөө, маргаашдаа Тэрэлж орчим түр зуурын усархаг аадар бороо орохыг мэргэжлийн байгууллагаас мэдээлж байна.
Иймд иргэд үер, усны аюулаас сэрэмжлэн Тэрэлж орчим амралт, аялал зугаалгаар зорчихгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: НОБГ
Санал болгох
-
Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо үргэлжилж буй Олон Улсын Парламентын Холбооны (ОУПХ)-ны 150 дугаар Ассамблейн үндсэн хэлэлцүүлгийн үеэр У...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл