
- Сэтгүүлч
- 2023/09/27
- 367
Хөх хотод 30 сувилагч суралцаж байна
Эрүүл мэндийн салбарт сувилагчийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, туршлага солилцох, чадавхжуулах зорилгоор Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод сувилагчдад зориулсан сургалтыг Олон улсын Монгол эмнэлгийн хороотой хамтран зохион байгуулж байна.
Эрүүл мэндийн сайдын гаргасан тушаалын дагуу хэрэгжиж байгаа уг сургалтын эхний ээлжинд сувилагч мэргэжлээр 5-аас дээш жил ажилласан нийслэл, орон нутгийн 30 сувилагч суралцаж байна. Сургалтаар цусны эмгэг, хавдар, хүүхэд, тархины эмгэг судлал чиглэлээр онол, дадлага хослуулан сургаж байгаа нь ихээхэн ач холбогдолтой юм гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Санал болгох
-
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан олон нийтээс санал асууж автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж буй. Гэвч сүүлийн өд...
-
Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор аймаг, нийслэлийн Засаг дарга нь харьяа нутаг дэвсгэртээ Монгол Улсын хууль тогтоомж, Замын хөдөлгөөний ...
Сэтгэгдэл