- Сэтгүүлч
- 2023/11/16
- 390
Алдарт сагсан бөмбөгчин Яао Мин Монголд ирнэ
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Зүүн Азийн сагсан бөмбөгийн холбооны Удирдах зөвлөлийн хурлыг ирэх оны гуравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Энэ хуралд сагсан бөмбөгийн нэрт тамирчин Яао Мин тэргүүтэй Ази тивд сагсан бөмбөгөөр тэргүүлэгч орнуудын холбоодын удирдлагууд хүрэлцэн ирнэ. Тус холбооны зорилго нь бүс нутгийн сагсан бөмбөгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд орших бөгөөд Зүүн Азийн сагсан бөмбөгийн холбоонд Монгол, БНХАУ, Япон, Тайвань, БНСУ, БНАСАУ, Хонгконг, Макао улс багтдаг юм.
Зүүн Азийн сагсан бөмбөгийн холбоог NBA-гийн алдрын танхимын гишүүн, ФИБА-гийн Удирдах зөвлөлийн гишүүн, БНХАУ-ын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Яао Мин тэргүүлж байна. Хурлаар бүс нутагтаа өсвөр үе, эмэгтэйчүүдийн болон насанд хүрэгчдийн олон улсын тэмцээнүүдийг зохион байгуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, Зүүн Азийн супер лигийн зохион байгуулалтын талаар хэлэлцэх ажээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Санал болгох
-
Сүүлийн жилүүдэд цахим мөрийтэй болон бооцоот таавар, хууль бус тоглоом зохион байгуулдаг хэсэг бүлэг этгээдүүд нь иргэдэд бага хэмжээгээр хожиж байгаа сэтгэгдэ...
-
Шинэ жилийн баяр ойртож байгаа энэ өдрүүдэд айл, өрх, албан байгууллага бүр сүлд модоо засаж, баярын уур амьсгалыг бий болгодог. Өндөр, нам, өргөн, нарийн, гэрэ...


Сэтгэгдэл