2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит багийн Эрхэт өртөөн дээр гурван айлын байшин, нэг дэлгүүрийн хамт шатсаны улмаас 1-4 насны хоёр хүүхэд түлэгдэж гэмтсэн.

Хүүхдүүдийг Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэгт яаралтай хүргэсэн бөгөөд өдгөө тус эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасаг болон Түлэгдэлтийн төвд хэвтүүлэн эмчилж байна.

Үйлчлүүлэгчдийн хувьд түлэгдэлтийн зэрэг хөнгөн, биеийн байдал сайжирч байгаа тул Эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн эмчилж байгаа дөрвөн настай хүүхдийг энгийн тасагт шилжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Ташрамд дурдахад, хүүхдийг ахуйн хүрээний осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийн тулд гэр болон орчны аюулгүй байдалд анхаарч цахилгаан хэрэгсэл, хутга мэс, хүүхэд цохигдож гэмтэх эрсдэлтэй эд зүйлийг хол байлгах, цонх тагтны хаалтыг шалгах, галын аюулаас сэрэмжлэхийг эцэг эх, асран хамгаалагчдад зөвлөж байна.

Эх сурвалж: ГССҮТ

Санал болгох

Сэтгэгдэл

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа