-
Аргын тооллын 2023 оны есдүгээр сарын 21. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Намрын дунд цагаагчин тахиа сарын шинийн 6. Бархасвадь гараг. Эрхтэний тэнгэрт одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, хар морь өдөр.
-
Автобусны хүртээмжийг нэмэгдүүлж, зорчигчдын хүлээгдлийн хугацааг багасгах зорилгоор нийтийн тээврийн гурван чиглэлийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оруулаад байна.
-
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 9 дүгээр сарын 11-нээс 15-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 32.433, мөрдөн байцаалтын 2481 хэрэгт хяналт тавьж, нийт 186 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
-
Энэ амралтын өдөр буюу есдүгээр сарын 23-ны бямба гарагт автомашингүй өдөр болно. Автомашингүй өдөр 07:00-18:00 цагийн хооронд Жанжин Д.Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж) Сөүлийн гудамж, Партизаны гудамж, Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар,
-
БНХАУ-ын Хүнс, үндэсний бүтээгдэхүүн, малын импорт, экспортын худалдааны танхим, Чинхэ Ардын Засгийн Газар, Монголын ноос, ноолуурын холбоо хамтран зохион байгуулж буй аж үйлдвэрийн хурлын хүрээнд Монголын Хөдөө аж ахуйн бирж
-
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Эрүүл мэндийн яам, Дэлхий эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулж буй “Тамхины хэрэглээ ба хамаарлын оношлогоо, эмчилгээ, зөвлөгөө өгөх заавар”-ын дагуу сургагч багш бэлтгэх сургалт өнөөдөр эхэллээ. Сургалтад ЭМЯ, ЭМХТ, НЭМҮТ, ЭЭХХЗГ-ын мэргэжилтнүүдээс гадна нийслэлийн есөн дүүргийн ЭМТ, Нийслэлийн Аддиктологи зан үйл, сэтгэл заслын эмнэлэг, “Монгол эм импэкс” концерн, “Монос” ХХК, “Ази Фарма” ХХК-ийн төлөөлөл болон сэтгэц наркологийн эмч нар хамрагдаж байна. СЭМҮТ-ийн сэтгэцийн эмч, мэргэжилтнүүд удирдаж байгаа гурван өдрийн сургалтаар тамхины тодорхойлолт болон нэр томъёо, хамаарал, хэрэглээг үнэлэх аргуудыг танилцуулж, тамхины хамаарлын эмгэгийн онош, шалтгаант сэтгэц зан үйлийн эмчилгээ, дам тамхидалтад өртөхийг багасгах (5А интервац), тамхины хэрэглээг зогсоох зөвлөгөө (5 категор), эмчилгээний алгоритм, хамаарлын эмийн эмчилгээ, тун хэмжээ, өвөрмөц бүлэгт хийх эмчилгээ зэрэг сэдвээр мэдээлэл өгөх юм.
-
Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрчээ Уг сэжигтэй тохиолдол түргэвчилсэн шинжилгээгээр батлагдсан тул Улиастай сумаас гарах хөдөлгөөнийг, Яруу сумаас орох, гарах хөдөлгөөнийг 6 хоногийн хугацаатай хязгаарлах шийдвэрийг Завхан аймгийн Онцгой комиссоос гаргажээ. Завхан аймгийн онцгой комиссоос гаргасан тогтоолыг бүрэн эхээр нь хүргэе.
-
Малчид, иргэд, тариаланчидад зориулсан мэдээ: Өнөөдөр уулархаг нутгаар бороо, нойтон цас орно.
-
Прокурор 2023 оны 8 дугаар сард ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор хорих, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх болон цагдан хорих, баривчлах, саатуулах шийдвэрийг биелүүлэх ажиллагаатай 500 удаа танилцаж, 28 шалгалт, 6 судалгаа хийлээ.
-
Бүгд Найрамдах Куба Улсад Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Кубын удирдагч асан Раул Кастро Рустай уулзав.
-
Төвөдийн өөртөө засах орны Хөх нуурт нутагладаг малчин гаралтай ээж, хүү хоёрын хамтран дуулсан уран бүтээлүүд олон сая үзэгчдийн хандалтыг авч, Хятад Улсын цахим сүлжээнд төдийгүй дэлхий нийтийн хүртээл болоод байгаа.
-
2023 оны 09 дүгээр сарын 10-25-ны өдрүүдэд Саудын Арабын Хаант Улсад зохион байгуулагдаж буй ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 45 дугаар чуулганаар “Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд” өвийн газрыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэлээ.
-
Эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах зорилготой “Эх хүүхдийн эрүүл мэнд - Эрдэм судлал” эрдэм шинжилгээний 34 дүгээр хурал “Сэргийлж болох эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг судлах нь” уриан дор энэ сарын 14, 15-нд болсон.
-
Засгийн газар авлигын эсрэг 5Ш ажиллагаа хэрэгжүүлж байна. ЦХХХЯ “Шил” ажиллагааны хүрээнд өмнө нууц, далд байсан мэдээллүүдийг ил тод, нээлттэй болгосноор олон эерэг үр дүн гарч байна. Тухайлбал тусгай сангуудын эргэн төлөлт эрс нэмэгдэж, авлига, албан тушаалын хэргүүд олон нийтэд нээлттэй болсоор байна.
-
Чингис хаан Үндэсний музейн үйл ажиллагаа өвлийн цагийн хуваарьт шилжлээ. Тодруулбал, 2023 оны есдүгээр сарын 15-наас 2024 оны тавдугаар сарын 14 хүртэл 9-17 цагийн хооронд ажиллаж байх юм гэж Чингис хаан Үндэсний музейн захиргаанаас мэдээллээ.