-
Аргын тооллын 2024 оны гуравдугаар сарын 15. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 6. Сугар гараг. Нэг эхийн зургаан хөвгүүн одтой, найман цагаан мэнгэтэй шар бар өдөр.
-
Монголын үндэсний бөхийн холбоо “Малчин түмэндээ тусалья” хандивын аянг 2024 оны 2-р сарын 20-ны өдрөөс өрнүүлж, 03-р сарын 01-ний өдөр Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдааныг зохион байгуулсан билээ.
-
Өнгөрсөн хоногт /2024.03.13/ нийслэлийн Сонгинохайрхан, Багануур, Налайх дүүрэгт болон Увс аймгийн Давст суманд айл өрх шар усны үерт автсан тухай дуудлагаар алба хаагчид ажиллалаа.
-
Монгол Улс 2024 оны эхний хоёр сард нийт 121 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 2.2 тэрбум ам.доллар, импорт 1.6 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 644.4 сая ам.долларын ашигтай гарсан байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
-
"Монгол эм импекс концерн" ХХК-ийн салбар Баянхонгор эм хангамж ХХК-иас даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх 2024 оны гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах хүсэлт ирүүлсэн бөгөөд 2 талын зөвшилцөл хийлээ.
-
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 15-нд төвийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний нойтон цас, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа, гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.
-
“Мөрөөдөлд Хөтлөх Эрүүл Монгол сан” санаачлан “Дэлхийн Монгол Аавууд” хүндэтгэлийн цэнгүүнийг маргааш буюу 2024 оны гуравдугаар сарын 15-ны 18:00 цагт ”Чингис” зочид буудлын “Өргөө” танхимд зохион байгуулах гэж байна.
-
Хил дамнан гүйцэтгэх жуулчин тээврийн зөвшөөрлийг зөвхөн шаардлага хангасан аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулна. Хил дамнан гүйцэтгэх жуулчин тээврийг батлагдсан замын хуудсаар тээвэрлэлт гүйцэтгэнэ.
-
“Мөрөөдөлд Хөтлөх Эрүүл Монгол сан” санаачлан “Дэлхийн Монгол Аавууд” хүндэтгэлийн цэнгүүнийг 2024 оны гуравдугаар сарын 15-ны 18:00 цагт ”Чингис” зочид буудлын “Өргөө” танхимд зохион байгуулах гэж байна.
-
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 12, 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн өмнөд хагаст дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
-
Аргын тооллын 2024 оны гуравдугаар сарын 12. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 2. Ангараг гараг. Чөдөр одтой, хоёр хар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр. Модон хохимой өдөр.
-
Нөөцийн махыг 2024 оны гуравдугаар сарын 11 буюу өнөөдрөөс эхлэн худалдаалах шийдвэр гарчээ. Нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 8000 тонн мах бэлтгэж, нөөцөлсөн байна.
-
Ойрын өдрүүдэд хүйтний эрч эрс сулран, 0 хэм рүү орж дулаарч байгаа тул нийслэл, дүүргийн хэмжээнд шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ аван ажиллаж байна.
-
Халиа тошин, шар усны үерт өртөж болзошгүй, үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан айл өрхүүдэд мэдэгдэх хуудас хүргүүлж, нүүлгэх, шилжин суурьших бүсийг тогтоож өгөх ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 150, Чингэлтэй дүүргийн 139, Сүхбаатар дүүргийн 40 айлд мэдэгдэл хүргүүлээд байгаа юм.
-
Өнгөрөгч II сарын агаарын дундаж температур өмнөх жилээс -.9°С, олон жилийн дунджаас 2.8°С-аар тус тус хүйтэн байлаа. Энэ нь 1940 оноос хойш тохиолдож байгаа 26 дахь хүйтэн сар болсон байна.