-
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд “Олон түвшний уулзвар” төслийг 2025-2028 онд үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
-
ЦТТНҮБК-ын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулах Үндэсний хорооны Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны дэд хороо (ХМСДХ)-ны хуралдаан боллоо.
-
Ж.Чинбүрэн болон холбогдох албаны хүмүүсийн 21 аймагт ажиллах томилолт 10 дахь аймагтаа үргэлжилж, өнөөдөр Баянхонгор аймагт ажиллаж байна.
-
Ухаалаг камерын систем нэвтрүүлснээс хойш дараах үр дүн гарсан. Авто замын хөдөлгөөний эрчмийн тооллогыг бодит цагийн горимд хийдэг болсон, авто машины зорчилт хөдөлгөөний урсгал чиглэлийг тодорхойлох, хөдөлгөөнд оролцож буй зөрчилтэй авто машиныг илрүүлж, хяналт тавин ажиллаж байна.
-
Чингис хаан Үндэсний музей нь байнгын үзүүллэгийн танхимуудад өдөрт 450-500 үзэгчдэд үйлчлэх хүчин чадалтай бөгөөд, нээлттэй өдөр зарласан эхний хоёр өдрийн байдлаар нийт 2379 иргэд үйлчлүүлээд байна.
-
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас өнгөрсөн онд нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах төлөвлөгөөг баталсан. Тус төлөвлөгөөний хүрээнд “Төрийн үйлчилгээний сэтгэл ханамж, тулгарч буй хүндрэл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
-
“Туулын хурдны зам” төслийн газар шорооны бэлтгэл ажлыг энэ сарын 15-наас эхлүүлнэ. Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 70 инженер, техникийн ажилтан 56 машин механизм, тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр барилга угсралтын үндсэн ажлыг эхлүүлэх бэлтгэл хангаж байна.
-
Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчимд 1.6 га талбайг чөлөөлж, жишиг гудамж болгон тохижуулах ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд газар чөлөөлөлт үргэлжилж, 55 айлын газрыг чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 36 айлын газрыг бүрэн чөлөөллөө.
-
“Монголын төмөр зам” ТӨХК нь Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлогч компаниудтай тээвэрлэлтийн гэрээ байгуулж, төмөр замын болон автотээвэр хосолсон (холимог) тээврийн нэгдсэн зохион байгуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна.
-
Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж эхэлсэн. Үхрийн мах 15 мянга, хонины мах 13 мянган төгрөгийн үнэтэй борлуулагдаж буй. Мөн иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг
-
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Гоо Бэхи-2026” эмэгтэй уран бүтээлчдийн олон улсын монгол уран бичлэг, визуал урлагийн үзэсгэлэн энэ сарын 7-ны өдөр 17:00 цагт Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд болно.
-
Яармаг, Арцат –Хархорин, Өнөр хороолол чиглэлийн Дүүжин замын тээвэр төслийн хүрээнд төлөвлөсөн нийт 19 тулгуур баганы угсралтын ажил бүрэн дууслаа. Тус төсөл нь 4.2 км урт шугамтай, 6.5–42 метрийн өндөртэй тулгуур багануудтайгаар төлөвлөгдсөн. Ийнхүү төслийн үндсэн суурь бүтцийг бүрэн угсарснаар барилга угсралтын ажил
-
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр хоёрдугаар сарын гуравдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн нуурын мөсний зузаан өөрчлөлт багатай байсан бол жижиг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн хэвээр байна.
-
НИТХ-ын ээлжит бус Х хуралдаанаар Хотын стандартад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцлээ. Тодруулбал, Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-аас 2025 ОНЫ 01/762 дугаартай албан бичгээр “Явган хүний зам, талбайн төлөвлөлт, хучилт, угсралтад тавигдах ерөнхий шаардлага” Хотын стандартад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хүсэлт гаргасны дагуу өнөөдөр хэлэлцлээ.
-
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан арав хоногийн сүүлийн өдөр хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр хоёрдугаар сарын 28-ны байдлаар нийт нутгийн 65 хувьд цастай байна.