-
Улсын Их Хурлын байнгын болон түр хороодын 2023 оны тавдугаар сарын 03-ны өдрийн хуралдаан, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.
-
Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн 2023 оны тавдугаар сарын 03-ны өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.
-
Өнөөдөр буюу тавдугаар сарын 03-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө, маргаашдаа говь, талын нутгаар салхи, шуургатай, хуурайшилт ихтэй байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
-
ЭМДЕГ-ын даргын 2022 оны "Жагсаалт батлах тухай" А/53-р тушаалаар рентгений хяналтад хийх ажилбарыг 60 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.
-
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар 2023 оны тавдугаар сарын 01-ний өдөр Үндэсний статистикийн хороонд ажиллаж, статистикийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тус хорооноос хийж хэрэгжүүлж буй ажлууд болон цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсож, санал солилцлоо.
-
Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд “Ногоон бүсийн айл өрх, амралтын газар, жуулчны бааз”-ын барилга байгууламжуудад гамшгаас хамгаалах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эхлүүллээ.
-
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан 2023 оны тавдугаар сарын 01-ний өдөр Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
-
Улсын Их Хурлын байнгын хороодын 2023 оны тавдугаар сарын 02-ны өдрийн хуралдаан, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.
-
Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн 2023 оны тавдугаар сарын 02-ны өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.
-
Өнөөдөр МҮЭХ-ны гишүүд, төлөөлөгчид үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн холбооныхоо байрны өмнө "Эрүүл аюулгүй ажлын байр" нь хүмүүсийн суурь эрх гэдгийг сануулан нийгэм, ажил олгогчид, нийт хөдөлмөрийн хүмүүст хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллахыг уриалж байна.
-
ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас алба, салбаруудын харилцан ажиллагаа, хүн хүч, техник, хэрэгслийн бэлэн байдлыг хангах аврах ажиллагааны сургалт, бэлтгэлийг зохион байгууллаа.
-
Энэ сарын 28-нд “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдаж 255,173,639 ширхэг хувьцаа эзэмшдэг 103 хувьцаа оролцон,
-
”Монгол Улсад зочлох жил 2023 -2025” арга хэмжээний хүрээнд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Хил хамгаалах газар болон холбогдох албаны хүмүүс Сэлэнгэ аймгийн "Алтанбулаг" боомтын өргөтгөлийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцав.
-
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Чинь Ганы урилгаар 2023 оны 5 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд БНХАУ-д айлчилна.