-
БНТУ-ын Хатая мужид үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Аврах баг өчигдөр буюу хоёрдугаар сарын 12-ны өдрийн 22:00 цаг (Анкарагийн цагаар 17:00)-т эрэн хайх ажиллагааг эхлүүлж, барилгын нурангиас 3 хүний (үүнээс 1 хүүхэд) цогцсыг гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өглөө.
-
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хан Дог Сү-гийн урилгаар албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас мордов.
-
Япон дахь “Монгол төв” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга, МҮХАҮТ-ын Япон дахь салбар танхимын өргөмжит төлөөлөгч ноён Нишизава Такэшигэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнасныг Токио дахь Монгол Улсын ЭСЯ-ны байранд гардуулж өглөө. Тэрээр Монгол, Япон хоёр улсын хооронд эдийн засаг, соёл, боловсрол, аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм юм.
-
БНТУ-д эрэн хайх, аврах ажиллагаанд оролцож байгаа Монгол Улсаас очсон эрэн хайх, аврах баг эрэлч хоёр нохойн хамтаар 5 хүнийг /2023.02.09/ эсэн мэнд аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өглөө. Ингэснээр нийт 8 хүнийг /2023.02.08-ны өдөр 3 хүн/ эсэн мэнд нурангиас гаргаад байна.
-
Буриад түмний үндэсний өвлийн хувцасны уламжлалт соёлын өв, тоглоом наадгай, зан үйлийг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ таниулж, өвлүүлэн үлдээх, өвлөн уламжлагчдаа дэмжих, иргэдийн чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх зорилготой “Өвлийн Алтаргана-2023” наадам 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Цагаан-Овоо суманд анх удаа зохион байгуулагдлаа.
-
Нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажил үргэлжилж байна. Нийтийн эзэмшлийн зам, талбай бохирдуулах, ногоон байгууламж сүйтгэх, зам тээврийн осол гарах, халдварт, гоц халдварт өвчин тархах зэрэг эрсдэлээс сэргийлэх хүрээнд одоогийн байдлаар 11.539 толгой мал гаргалаа.
-
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар Ардчилсан намын даргаар Л.Гантөмөрийг бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцээд, өргөдлийн дагуу улсын бүртгэлд бүртгэх үндэслэлтэй гэж үзэв. Өргөдөлд хавсарган ирүүлсэн баримтуудаас үзвэл:
-
Гадаад харилцааны сайдын дэргэдэх Эрдмийн зөвлөлийн хурлыг 2023 оны 2 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулав. Хурлын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг сүүлийн үед тус яамны зүгээс хэрэгжүүлж буй ажлын талаар товч танилцуулав.
-
Монгол Улсын Засгийн Газраас ноолуур, арьс ширний техникийн зохицуулалтын хэрэгжилтийг тодорхой хугацаагаар хойшлуулах, цуцлахаар яригдаж байгаатай холбоотойгоор сүүлийн нэг сар гаруй хугацаанд уг асуудлыг хариуцсан яам, холбогдох мэргэжлийн холбоод, үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд
-
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны хоёрдугаар сарын 08-нд болж, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар гүйцэтгүүлэх шийдвэрийг гаргалаа.
-
ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Монгол Улсын баг гамшгийн голомт болох Hatay хотод Улаанбаатарын цагаар 22:00 цаг /Анкарагийн цагаар 17:00/-т хүрэлцэн очлоо. Аврах багийнхан очсон даруйдаа нурсан барилгад эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, нийт 3 хүн (хоёр хүүхэд, нэг том хүн)-ийг эсэн мэнд олж, анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
-
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны 1 дүгээр сарын 30-наас 2 дугаар сарын 3-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 52 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
-
Аргын тооллын 2023 оны хоёрдугаар сарын 09. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Өвлийн адаг харагчин үхэр сарын 19. Бархасвадь гараг. Харцага одтой, гурван хөх мэнгэтэй шар нохой өдөр.
-
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2, 20.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан Т.Аюурсайханд Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлсэн билээ.
-
Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн УИХ-ын гишүүн Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэд “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр