-
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Нийт томуугийн өвчлөлийн 45 хувийг тав хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа. Хүүхдийн түргэн тусламжийн 2091 дуудлагын 63.9 хувь нь томуу, томуу төст өвчин байна.
-
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны нэгдүгээр сарын 02-ны өдөр боллоо.
-
Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу мэдүүлэг гаргагч Та жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг”-ээ шинэчлэн гаргах үүрэгтэй.
-
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын илтгэх урлаг, мэтгэлцээний ур чадварыг нээн хөгжүүлэх, сурагчдад Үндсэн хуулийн талаарх ойлголт, мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор УИХ-ын Тамгын газраас Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын
-
Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйл, Батлан хамгаалахын сайдын 2017 оны A/331 дүгээр тушаалаар баталсан Цэргийн бүртгэл явуулах журам, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 2023 оны нэгдүгээр сарын 4-20-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг хийнэ.
-
Улсын Их Хурлын байнгын хороодын 2023 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр болох хуралдааны болон хэлэлцүүлгүүдийн тов, дарааллыг танилцуулж байна.
-
Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн 2023 оны нэгдүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг танилцуулж байна.
-
Хөвсгөлийн залуу гэр бүлээс Монголын сайхан сэтгэлт ард түмнээсээ сэтгэлийн хандив хүсч байна
-
Монгол улсын хөгжлийн банк нь чанаргүй зээлийг төлүүлэх үйл ажиллагааны хүрээнд зарим зээлийн эргэн төлөлтийг үл хөдлөх хөрөнгөөр барагдуулах буюу төлбөрийн чадваргүй зээлдэгчийн өмчлөлд байсан хөрөнгийг зээлийн төлбөрт хураан авч, өөрийн өмчлөлд шилжүүлээд байна.
-
Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг танилцуулж байна.
-
Улсын Их Хурлын ажлын хэсгийн 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг танилцуулж байна.
-
Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн 13 дугаар форум “Ногоон дэлхийн төлөө сэтгүүлчид нэгдэцгээе” сэдвийн дор 12 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНХАУ-ын Бээжин, ӨМӨЗО-ы Хөх хотод цахим хэлбэрээр зэрэг боллоо.
-
"Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуульд зааснаар энэ сард нэг өдөр бүх нийтээр амарна. Тодруулбал, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр буюу 12 дугаар сарын 29-нд бүх нийтээр амардаг билээ. Энэ дагуу энэ пүрэв гарагт буюу маргааш бүх нийтээрээ амарна.
-
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээлэлэр ирэх нэгдүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас дунджийн орчим. Зүүн аймгуудын нутгаар цас багатай байх бол говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ялимгүй их цас орох төлөвтэй байна.
-
УИХ-ын 2022 оны 80 дугаар тогтоолоор улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахаар шийдвэрлээд байгаа билээ.