-
Нийтийн аж ахуйн салбар үүсэж хөгжсөний 91 жилийн ойг угтсан “Хэрэглэгчдээ сонсъё” нээлттэй хаалганы өдөрлөг энэ сарын 6-нд Соёл урлагийн цогцолборт боллоо.
-
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2022 оны эхний 8 сарын байдлаар 17.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 519.6 (3.1%) тэрбум төгрөгөөр өслөө.
-
Улаанбаатар хотын 13 байршил дахь нийт 16.6 км гудамжинд 80,000 метр квадрат явган хүний болон дугуйн замын ажил хийхээр төлөвлөсөн. Үүнээс найман байршилд 41000 метр квадрат явган хүний замыг засаж, шинэчлээд байна.
-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний орон нутаг дахь хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэдийн оролцоог идэвхжүүлэх зорилгоор Баянхонгор аймагт 2022 оны 10 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд нээлттэй өдөрлөг зохион байгуулав.
-
Сүүлийн жилүүдэд иргэд цахим худалдаагаар бараа бүтээгдэхүүн захиалах, худалдан авах нь нэмэгдэж, улс хоорондын шуудан илгээмжээр үйлчлүүлэх иргэдийн тоо ч тасралтгүй өссөөр байна.
-
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Архангайн нутаг, Өвөрхангай, Дундговийн хойд, Булган, Төв аймгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Архангай, Булганы нутаг, Төв аймгийн баруун хэсгээр их цас орно. Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
-
“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн багш нар хуванцар хог хаягдлыг дахин боловсруулж, зоргодос үйлдвэрлэх төхөөрөмж зохион бүтээхээр ажиллаж байна. Энэхүү төхөөрөмжийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр хаягдал
-
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны аравдугаар сарын 5-нд болж, Хилийн боомтын захиргааны орон тоо, чиг үүргийг баталлаа.
-
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын “Ундаргын тойрог” гэх газар авто тээврийн хоёр хэрэгсэл зам тээврийн осол гаргасны улмаас 4 иргэн хүнд бэртсэн байсныг улсын хилд үүрэг гүйцэтгэхээр явж байсан эмнэлгийн бүлэг тааралдаж цаг алдалгүй анхан шатны тусламжийг үзүүлж, амь насыг нь аваржээ.
-
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны аравдугаар сарын 5-нд болж, Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээлийн өр төлбөрийг барагдуулах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
-
УИХ-ын Тамгын газрын номын санд "Ниппон" сангийн дэмжлэгтэйгээр Япон Улсын Шинжлэх ухааны нийгэмлэгээс хэрэгжүүлдэг "Read Japan" төслийн хүрээнд ном хандивлах арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдөр боллоо.
-
Олон Улсын хэмжээний мастер, “Хангарди” шигшээ багийн боксын дасгалжуулагч С.Баттулгын нэрэмжит шилдэг боксчдын аварга шалгаруулах тэмцээн үйлдвэрийн дэргэдэх Спорт цогцолборт эхэллээ.
-
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагын Ази, Номхон далайн бүсийн дарга Жүү-Ок Лиг хүлээн авч уулзлаа. Тэрбээр Боловсролын салбарын хурдасгуур (Education Accelerator) санаачилга болон 2023 онд болох Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгөв.
-
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Х.Янжингаажидын нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Ц.Отгонцэцэгт
-
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 9 дүгээр сарын 26-30-ны өдрүүдэд авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд