-
Өнөөдөр буюу 2026 оны гуравдугаар сарын 24-ний Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
-
Цагдаагийн байгууллагад энэ оны гуравдугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт “Мотоцикл хүн мөргөсөн” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ Мустанг маркийн мотоциклийг жолоодож яваад явган зорчигчийг мөргөж гэмтээсэн хэрэгт Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна.
-
Тээврийн прокурорын газраас Замын хөдөлгөөний удирдлагын төвийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий алба хаагчдын 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн засаг даргын 2020 оны А/1037 тоот захирамж буюу дугаарын хязгаарлалт зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон гэх үндэслэлээр 579 тээврийн хэрэгслийн эзэмшигчид газар дээр нь хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 57 дахь хэсэгт зааснаар 20 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хяналаа.
-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Завхан аймгийн Улиастай хотод үйл ажиллагаа явуулдаг “Завхан баялаг” хувьцаат компанид ажиллалаа.
-
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32 километр урт үргэлжилнэ.
-
Монгол хүн сансарт ниссэний 45 жилийн ойг тохиолдуулан “Сансрын хамтын ажиллагаа” агаар сансрын технологийн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Батлан хамгаалах яам (БХЯ), Шинжлэх Ухааны Академи (ШУА), Олон улсын сансрын холбооны байгууллага "Интерспутник", Ази-Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага (APSCO) хамтран зохион байгууллаа.
-
Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2026.03.23/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Нэгдсэн эмнэлгийн нээлтэд оролцлоо. Тэрбээр Ерөнхий сайд байхдаа эмнэлгийн нөхцөл байдалтай танилцаж, улмаар 150 ортой эмнэлэг барих шийдвэр гарган, шавыг нь тавьж, бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн юм.
-
Өнөөдөр буюу 2026 оны гуравдугаар сарын 23-ны Даваа гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
-
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.
-
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын хяналтын газар болон Нийслэлийн Байгаль орчны газар хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй авто засварын газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эхлүүллээ.
-
Сүүлийн жилүүдэд орон сууц захиалгын залилан, луйвар эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2026.03.19-ний өдөр оролцогч талуудыг хамруулан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.
-
Макро эдийн засгийн өсөлтийг хадгалж, өрхийн бодит орлогыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний Ерөнхий сайдын Албан даалгавар гаргахаар тогтлоо.
-
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн мэдүүллээ.
-
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.