-
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн хурлаар хэлэлцээд, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн нэг цагт 3273 төгрөг 81 мөнгө, сард 550 мянган төгрөг болгохоор шинэчлэн тогтоосон байна.
-
2022 оны ЭЕШ 06 дугаар сарын 23-ний өдөр Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт Түүх хичээлийн шалгалтаар эхэлнэ. Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ.
-
2022 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод суурин 40 цэгт 40 багийн 147 эмч, ажилтан 09:00-16:00 цаг хүртэл ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.
-
Энэ долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт /2022.05.02-2022.05.06/ хуралдах Монгол Улсын Их Хурлын 2022 оны Хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг та бүхэнд танилцуулж байна.
-
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдөр /2022.05.05/ хуралдах хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
-
Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн "Хайртай шүү ээжээ" аялан тоглолт болно
-
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гудамжны хоолны бизнес эрхэлдэг залуусын төлөөлөлтэй уулзаж, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх тухай захирамж гаргаснаа танилцууллаа.
-
“Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн зүүн талд байрлах моддыг тайрч, сийлбэр хийж байна” гэх тайлбартай зураг цахим орчинд тархсан. Уг зураг нь 2017 оных бөгөөд СУИС-ийн оюутнууд ургалт нь зогссон моддын сууринд сийлбэр хийсэн юм.
-
Нийслэлийн мал эмнэлгийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын “Төрийн болон хувийн хэвшлийн малын эмч нарын практик чадавхийг бэхжүүлэх” төсөлтэй хамтран зохион байгууллаа.
-
Монгол Улсын Их Хурлын байнгын болон түр хороодын өнөөдөр /2022.05.04/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
-
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдөр /2022.05.04/ хуралдах хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
-
Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт хийгдэж буй 4-р шугамыг өргөтгөж, шинэчлэх ажил 85-90 хувийн гүйцэтгэлтэй байна. Одоо гаднах болон дотоод цахилгаан хангамжийн монтаж хийгдэж байгаа бол үндсэн тоног төхөөрөмжүүд угсрагдаж дуусжээ. Энэ сарын дундуур хамтрагч компанийн мэргэжилтнүүд ирж, угсралт тохируулга хийх юм байна.
-
Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэр 4 сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 100-аас дээш хувиар биелүүллээ. Оны эхний дөрвөн сарын байдлаар, төлөвлөгөөнөөс 55 мянган тонн хүдэр илүү боловсруулав.
-
Нийслэлийн Засаг даргын нэрэмжит, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг” гар бөмбөгийн шигшээ тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр эхэллээ.
-
Он гарсаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид мөс цөмөрсөн 24 удаагийн дуудлагаар ажиллаж, 14 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа.