-
УИХ-ын намрын ээлжит чуулганы 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Yндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэв.
-
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар жавартай хүйтэн, Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.
-
Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалангийн санаачлан зохион байгуулж буй “Далайд дусал нэмэр” аяны хүрээнд Коронавируст халдварт өвчний хөл хорионы улмаас өрхийн орлогогүй болсон иргэдэд хүнсний тусламж олгох үйл ажиллагаа эхэллээ.
-
“COVID-19”-ын нөхцөл байдлын хэвлэлийн бага хурал /2020.12.10-ны 11:00 цаг/
-
Коронавируст цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр нийслэлийн Засаг захиргааны 1, 2 дугаар байруудад автомат халуун үзэгч, ариутгагч смарт хаалга байрлуулж нэвтрүүлдэг боллоо.
-
“Алтай холдинг” группын үүсгэн байгуулагч, Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн Сүхбаатарын Батболдын болон үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдийн нэр хүндэд халдсан, илтэд ор үндэслэлгүй, гүтгэлгийн чанартай мэдээллийг албан бус хэн дуртай хувь хүн мэдээлэл оруулах боломжтой блогоос иш татан зарим хэвлэлээр түгээж буй бохир улс төрийн үйлдэлтэй холбогдуулан дараах мэдэгдлийг гаргаж байна.
-
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатар тусгаарлах байруудад хийж байгаа хяналт, шалгалтын явц болон бэлтгэл, бэлэн байдалтай танилцлаа.
-
Өчигдөр орой Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Сэлэнгэ аймгийн шуурхай штабын удирдлагуудтай цаг үеийн асуудлаар цахим хурал хийлээ. Уг хуралд Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил, Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од, аймгийн нэгдсэн эмнэлэгийн эмч, тархвар судлаач,
-
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт “Даяаршил, технологийн хурдацтай хөгжлийн эрин үед үндэснийхээ түүхэн уламжлал, хэл, соёлын дархлааг хамгаалах” заалт бий.
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, жавартай хүйтэн байна.
-
Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн “Гэрэлтэй цонх” үдшийн хѳтѳлбѳрийн хѳтлѳгч Б.Тѳгѳлдѳр хоёр жилийн өмнө бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Уг хэргийг эргэн сануулахад, 2018 оны арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 1-н
-
"COVID-19"-ын PCR шинжилгээнд хамрагдсан оюутнууд өнөө өглөөний 10:00 цагаас эхлэн орон нутаг руугаа явж байна. Боловсрол, шинжлэх ухааны яам, их, дээд сургуулиудын зохион байгуулалтаар 2020 оны 12 дугаар сарын 09-ний өглөө гурван цэгээс 21 аймаг руу нийт 67 автобусаар 2785 оюутан гарч байгаа юм.
-
“COVID-19”-ын нөхцөл байдлын хэвлэлийн бага хурал /2020.12.09-ний 11:00 цаг/
-
АНУ-ын Конгресс дэх Америк-Монголын бүлгээс санаачилж, тус бүлгийн даргалагч, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Дина Тайтус, Доналд Янг нар болон бүлгийн гишүүн Тэд Ёохо, Ардчиллын төлөө түншлэл хөтөлбөрийн дарга Дэвид Прайс нарын 2020 оны есдүгээр сарын 4-ний өдөр хамтран өргөн барьсан “АНУ-Монгол Улсын стратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай тогтоол”-ын төслийг Конгрессын Төлөөлөгчдийн танхимын чуулганаар баталлаа.
-
Дарамт хүчирхийллийг устгах тухай ОУХБ-ын 190 дүгээр конвенцийн талаарх хэлэлцүүлэг болж байна.