-
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн салбарын ажилтнуудтай уулзлаа. Тэрбээр цар тахлын эсрэг иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалахын төлөө бүх хүчээ дайчлан ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Монгол Улс эх, хүүхдийн эндэгдлийг бууруулж, Мянганы хөгжлийн зорилтоо биелүүлсэн есөн орны нэг болсон нь эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хүч хөдөлмөр, хичээл зүтгэл гэдгийг тэмдэглэв.
-
Монгол, Оросын Боловсрол, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны дэд комиссын XIV хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдөр цахимаар зохион байгууллаа. Хуралдаанд Оросын талаас Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, Гэгээрлийн яам, Москвагийн улсын хэл шинжлэлийн их сургуулийн төлөөлөл оролцсон бол Монголын талаас Боловсрол, шинжлэх ухааны яам болон Монгол Улсын их сургуулийн төлөөлөл оролцлоо.
-
Баяжуулах үйлдвэр оны эхний есөн сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөг давуулан биелүүллээ. Тухайлбал төлөвлөгөөнөөс 358 тонн хүдэр илүү боловсруулж, гурав орчим тэрбум төгрөгийн зардал бууруулан, 20 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэн амжилттай ажиллажээ.
-
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсэгт суурилуулсан АНУ-ын Метсо компанийн МР-800 бутлуурыг өнөөдөр туршилтаар залгана. КМД-3000 маркийн хуучин бутлуурыг авч, шинэ бутлуур суурилуулах ажил 9 дүгээр сарын 20-ноос эхэлсэн юм.
-
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-нд УИХ Архив, албан хэрэг хөтлөлтийн хуулийг шинэчлэн баталсан. 1998 онд батлагдан хэрэгжиж байсан хуучин хууль 4 бүлэг 27 зүйлтэй байсан бол шинэ хууль 7 бүлэг 51 зүйлтэй болж, зохицуулалт нэмэгдсэн байна. 2020 оны 12-р сарын 01-ээс улсын хэмжээнд дагаж мөрдөх Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийг орон нутаг, албан байгууллагуудад танилцуулах сургалт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас эхэллээ.
-
Боловсрол, шинжлэх ухааны яамны Тусгай хэрэгцээт боловсролын хэлтэс Японы Хүүхдийг ивээх сангийн “Хүүхэд бүрийг Боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төсөлтэй хамтран “Тэгш хамруулан сургах боловсрол” үндэсний сургалт-семинарыг 2020 оны 10 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгуулж байна
-
Засгийн газрын 2020 оны 113-р тогтоолоор "Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хөнгөлттэй зээл олгох журам"-ыг батлагдсан.
-
Дэлхийн ур чадварын тэмцээний ГАГНУУР БОЛОН ТОКАРЬЧИН ур чадварын түвшин тогтоох үнэлгээний 1-р үе шатны сонгон шалгаруулалтын МОНГОЛ УР ЧАДВАР-2020 тэмцээн аймгийн төв Даланзадгад хотноо эхэллээ.
-
Хүүхдийг Ивээх Сангийн “Монгол улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийн хүрээнд Боловсрол, Шинжлэх ухааны яам, Насан туршийн боловсролын үндэсний төв, “Боловсролын мэдээллийн технологийн төв” хамтран “Насан туршийн боловсролын систем нэвтрүүлэх” сургалтыг 2020 оны 10 дугаар сарын 08, 09-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
-
Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.
-
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Их хурал 2020.10.03-ны өдөр болж Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчөөр Б.Оюу-Эрдэнэ сонгогдов.
-
Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн дэмжлэгээр Япон Улсад суралцах болзол хангасан Коосэн хөтөлбөрийн 34, Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 16, нийт 50 оюутанд батламж гардууллаа.
-
Санхүүгийн зохицуулах хорооноос “Найман шарга” төвд валют арилжаа эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.
-
Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн санхүүжилтийн хэлэлцээр, Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр
-
Газрын тос боловсруулах үйлдвэр нь монгол улсад нефть-химийн аж үйлдвэрийн цоо шинэ салбарын суурь, үндэсний хэмжээний бүтээн байгуулалт болж буй учраас олон салбар, чиглэлийн хамтын ажиллагаа шаардлагатай.