-
2018 онд 40 гаруй жил тасралтгүй ажилласан Эрдэнэт үйлдвэрийн технологийн үндсэн техник, тоног төхөөрөмжүүдийн 80 орчим хувь нь хуучирсан, шинэчлэн солих шаардлагатай байсан юм. 2019 оныг “Хөрөнгө оруулалтын жил” болгон зарлаж, техник, технологийн бодлогын хүрээнд шинэчлэлийн давалгаа өрнүүлж,
-
УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа. УИХ-ын гишүүд Авлигын эсрэг, Инновацийг дэмжих, Ардын эрүүл мэндийг хамгаалах, Уул уурхайн салбарыг дэмжих, Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих, Байгаль орчныг хамгаалах, Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих ажлын бүлгэм байгуулж идэвх санаачилгатай ажиллаж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо.
-
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.10.07/ Өмнөговь аймгийн иргэдтэй уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга уламжлал ёсоор Монгол орноо тойрч иргэд, хөдөлмөрчдийн санал, хүсэлтийг сонсохоор ирснээ дуулгаж, иргэдийн төлөөлөгчдийг уулзалтад идэвхтэй оролцохыг хүсэв.
-
Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр болж, Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км хатуу хучилттай замын барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлав.
-
Европын Холбооны Эдийн засаг, сангийн сайд нарын Зөвлөл 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хуралдаж, Монгол Улсыг Европын Холбооны өмнө хүлээсэн бүх үүрэг амлалтаа биелүүлж, “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц”-ыг соёрхон баталсныг сайшааж,
-
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай утсаар ярьж, Монгол Улсад хийх айлчлалаа хойшлуулах болсондоо хүлцэл өчлөө.
-
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслүүдийг УИХ-ын дарга Г.Занданшатарт 2020 оны есдүгээр сарын 30-ны өдөр өргөн барилаа.
-
Монгол Улс “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-т нэгдэн орж буйг нотолсон Батламж жуух бичгийг НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн Комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабанад 2020 оны 9 дүгээр сарын 29-нд гардуулав.
-
Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Улсын филармонийн “Симфони найрал хөгжим”-ийн хөгжмийн зэмсгийг шинэчлэхэд зориулж нэг тэрбум 800 сая, “Морин хуурын чуулга”-д шаардлагатай 200 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.
-
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох түр журам”- ыг баталлаа.
-
УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, гишүүн Ц.Анандбазар, Г.Тэмүүлэн, С.Ганбаатар, Х.Булгантуяа нар Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, Ил уурхайн үйл ажиллагаа, Баяжуулах үйлдвэрийн Нунтаглах баяжуулах хэсгийн өргөтгөл шинэчлэлийн ажлын явц,
-
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Уран зургийн галерей, Улсын филармони, Хүүхэлдэйн театр, Дүрслэх урлагийн музей, Үндэсний номын сан, Соёлын яаманд тус тус ажиллалаа.
-
2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Батлан хамгаалах яаманд ажиллаж, Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтад оролцож, нийт бие бүрэлдэхүүнд хандан үг хэлэв.
-
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо, Хууль зүйн бодлогын байнгын хороо, Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд болон Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран өнөөдөр (2020.09.24) Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулав. Хэлэлцүүлгийн нээж Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл үг хэллээ.
-
Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр болж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг Тавантолгой-Зүүнбаян чиглэлтэй холбох 22 км төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” компанид олгов. Инженерийн нарийвчилсан зураг төсөл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэж, ажлаа энэ онд багтаан эхлүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.