-
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд дипломат цол хүртээлээ.
-
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус өргөн мэдүүллээ.
-
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.25) “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өргөн барилаа.
-
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2024 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн хамтарсан хуралдаанаар нэг асуудал хэлэлцсэн.
-
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг өнөөдөр (2024.12.23) хуралдаж, лавлагаа шатлалын эмнэлгүүдийн мэдээллийг сонслоо.
-
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд 2024 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь нар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн барив.
-
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд 2024 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.
-
Төрийн байгуулалтын байнгын хороо2024 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр хуралдаж, Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцэв.
-
Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2024.12.23/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
-
Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Улаанбаатар хотын агаарын бохирдол, нийслэлийн авто замын түгжрэл, мөн “Үндэсний баялгийн сан”-гийн талаар хэлэлцэж байна.
-
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 18-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ” гэж заасан.
-
Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааг шалган судлах, хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд 2024 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
-
УИХ-ын даргын 2024 оны 114 дүгээр захирамжаар байгуулагдсан Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцах, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 2024 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр хуралдлаа.
-
Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2024 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Уянгын хүсэлтийн дагуу үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаа,
-
Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хот байгуулах тухай Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах, бүтээн байгуулалтыг дэмжих үүрэг бүхий ажлын хэсэг Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны үйл ажиллагаатай танилцлаа.