Засгийн газрын тогтоолоор Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж дэмжлэг үзүүлэх журам баталж, хүүхэд хамгааллын салбар дундын бүлэг байгуулагдсан билээ. Энэ бүлгийн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх хэлэлцүүлэг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд боллоо. Энэ үеэр тус бүлгийн төлөвлөгөөний хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар үүрэг, чиглэл өгсөн байна.

Тухайлбал, хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр баар, зочид буудал, тоглоомын газар, худалдаа үйлчилгээний газар хяналт, шалгалт хийж, байгууллагуудын Эцэг эхийн зөвлөлөөр дамжуулж, заавар, зөвлөмжийг 27.2 мянган албан хаагчид хүргэжээ. Мөн цар тахлын үед гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл нэмэгдсэнтэй холбогдуулж хохирогчдод үйлчилгээ үзүүлэх “Нэг цэг”-ийн үйлчилгээний төвийг НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт байгуулсан байна.

Ташрамд дурдахад, БНЭУ-д шашны чиглэлээр суралцаж байсан 179 лам хүүхдийг авчирч тусгаарлах, болон хөгжил хамгааллын үйлчилгээний зардлыг улсын төсвөөс болон НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр шийдвэрлэсэн юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа