- Сэтгүүлч
- 2024/02/14
- 503
Тээврийн хэрэгслийн ашиглалтаас хасагдсан батарейг дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орно
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд "Электрокем Монгол" ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
"Электрокем Монгол" ХХК нь Монгол Улсын хэмжээнд автотээврийн хэрэгслийн ашиглалтаас хасагдсан хар тугалгат-хүхрийн хүчлийн батарейг хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, устгах, түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах үйлдвэрийг Налайх дүүрэгт 2024 оны 2 дугаар сард бүрэн ашиглалтад оруулна.
Хамтын ажиллагааны хүрээнд автотээврийн хэрэгслээс үүссэн хог хаягдлыг цуглуулах, хадгалах, боловсруулах, устгах ажиллагааг төр, хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн хариуцах юм.
Дээрх үйлдвэр нь орчин үеийн шаардлагыг хангасан бүрэн автомат жилд 7 мянган тонн хаягдал хар тугалгат хүхрийн хүчлийн батерейг дахин боловсруулахдаа хаягдал хар тугалгыг 98 хувь, хүхрийн хүчлийн уусмалыг 98 хувь, 10 гаруй химийн бодисыг хоргүйжүүлэн цэвэршүүлэх хүчин чадалтай гэж ЗТХЯ-наас мэдээллээ.

Санал болгох
-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар 2026 оны 10 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд төрийн айлчлал ...
-
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан “Оюу Толгой” ХХК-ийн ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх нийгмийн болон суурь дэд бүтцийн хөрөнг...


Сэтгэгдэл