- Сэтгүүлч
- 2024/02/16
- 332
БШУЯ: Анхаарал сэрэмжээ нэмэгдүүлж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна
2024 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 19:00 цаг орчимд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн Спорт заалны барилгад гал гарч, барилга бүрэн шатаж, ноцтой эрсдэл үүслээ.
Галын улмаас хүүхэд, багш, ажилтан, албан хаагч өртөж, гэмтээгүй тухай тус сургуулийн захирал П.Баттуяа албан ёсоор мэдэгдсэн.
Улаан-Уул сумын ерөнхий боловсролын сургуульд 2023-2024 оны хичээлийн жилд 32 бүлэгт 874 сурагч, 106 багш, ажилтан ажиллаж хичээл, сургалтын үйл ажиллагааг удирдан чиглүүлж байна.
Дотуур байранд 120-133 хүүхэд амьдарч байна.
Тус сургууль нь 4 хичээлийн байртай. 1968, 1983, 2008 онд тус тус ашиглалтад орсон. Эдгээр хичээлийн байрууд нь 420 хүүхдийн хүчин чадалтай. Дотуур байр 2019 ашиглалтад орсон, 75 хүүхдийн хүчин чадалтай.
Спорт заалны барилга 2003 онд ашиглалтад орсон. Төмөр карказан рамтай, модон барилга байсан.
Улаан-Уул суманд 320 хүүхдийн хүчин чадалтай, спорт заалтай сургуулийн барилга баригдаж байгаа бөгөөд 2024 оны дөрөвдүгээр сарын 15-нд ашиглалтад оруулахаар график гарган гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байна.
Шинэ сургуулийн болон спорт заалны тоног төхөөрөмж, тавилга эд хогшлыг 2024 оны төсөвт суулгасан.
Шаардлагатай бүхий л арга хэмжээг шуурхай авч, хүүхэд багачуудын сурч хөгжих таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллах болно.
Цаг уур, орчны шинжилгээний газраас цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээг ойрын өдрүүдэд тогтмол өгч байна.
Боловсролын сургалтын бүх шатны байгууллагууд дулаан, цахилгааны хэвийн, найдвартай байдлыг хангах, хаалга, цонх, салхивчийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгаж хэвшихийг зөвлөж байна гэж БШУЯ-наас мэдээллээ.

Санал болгох
-
Авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, түгжрэлийг бууруулах, хотын төвөөр дамжин өнгөрөх автомашины урсгалыг сааруулах стратегийн ач холбогдолтой “Туулын хурд...
-
2025 онд үндэсний болон олон улс, тив дэлхийд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, спорт, байгаль хамгаалал, эх орны түүх, соёл, өв уламжлал, хүмүүнлэг энэр...


Сэтгэгдэл